Jump to content

1902 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аргын жил дараалал
1897 · 1898 · 1899 · 1900
1901 1902 1903
1904 · 1905 · 1906 · 1907
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMII) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун хоёрдугаар оны усан бар жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 902 дахь жил, 20-р зууны хоёрдугаар он, 1900-аад он гэж тоолбол гурав дахь жил.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сар
    • Францын Альфред Луй "Орчин цагийн хямрал" зохиолоо бичиж дуусгажээ.
    • Америкийн бүгд найрамдахчуудын олон улсын хороо байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 10 – Дэлхийн хамгийн анхны бүртгэлтэй сувилагч Эллен Догерти болов.
  • Нэгдүгээр сарын 16 – Газар доорх хамгийн анхны нийтийн жорлон Данийн нийслэл Копенгагены төв талбайн доор байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 23 – Хаккодагын цасан уруй: Японы Хоншу арлын хойд хэсэгт орших Хаккода ууланд цасан уруй болж тухайн үед ууланд бэлтгэл хийж байсан Японы эзэн хааны армийн 199 цэрэг амиа алдав.
  • Нэгдүгээр сарын 28 – Америкийн саятан Эндрью Карнеги АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Карнегигийн хүрээлэнг байгуулж, 10 сая ам.долларыг тус хүрээлэнд хандивлав.
  • Нэгдүгээр сарын 30 – Их Британи-Япон улсын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд хоёр талын гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурав.
  • Хоёрдугаар сарын 4 – Антарктид тив дээгүүр агаарын бөмбөлөгөөр хийсэн анхны нислэгийг Роберт Фалкон Скотт, Эрнест Шаклдон нар хийв. Тэд Антарктид тивийн зургийг анх удаагаа нисч байхдаа авчээ.
  • Хоёрдугаар сарын 9 – АНУ-ын Нью-Жерси хотын Патерсон хотод троллейбус осолдсоноор тус ход түймэр гарав. Түймрийн улмаас 459 барилга байгууламж, Хотын захиргааны байр шатжээ.
  • Хоёрдугаар сарын 13 – Их Британийн нийслэл Лондон хотноо Уран гулгалтын ДАШТ болж, ердөө дөрвөн хүн оролцсоноос Шведийн Ульрих Салчоу алдан медаль хүртжээ.
  • Хоёрдугаар сарын 15 – Берлин хотод газар доогуурх тээврийн сүлжээ болох Берлин Ю-Банн сүлжээг нээлээ.
  • Хоёрдугаар сарын 17 – Болгарын парламентын сонгууль болж 189 суудлын 89-ыг Либерал Прогресс нам авч, ялалт байгууллаа.
  • Хоёрдугаар сарын 22 – Британийн дотоодын хөлбөмбөгийн цом болж Ирландын шигшээ Уэлсийн шигшээг 3-0 онооны харьцаагаар буулгаж авлаа.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 1 – Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд Сан Паолугын Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Родригез Алвеш 91,7 хувийн саналаар ялалт байгууллаа.
  • Гуравдугаар сарын 6 – Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб албан ёсоор байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 10 – АНУ-ын тойргийн шүүх Томас Эдисоныг хөдөлгөөнт дүрсний технологийг зохион бүтээж улмаар энэ салбарт монопольдсон гэж үзэв.
  • Гуравдугаар сарын 11 – Австралийн Куийнслэнд мужийн сонгууль болж Сайдын нам ялалт байгуулж, Роберт Филп тус мужийн захирагч болжээ.
  • Гуравдугаар сарын 30 – Парис-Рубайн дугуйн уралдаан болж, Лусьен Лесна ялалт байгуулжээ.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 1 – Уганда улсын Найваша, Кисуму мужууд Британийн Зүүн Африкийн харьяанд оров.
  • Дөрөвдүгээр сарын 4 – Дэлхийн алдарт Сесил Родын нэрэмжит тэтгэлэг олгогдож эхэлжээ.
  • Дөрөвдүгээр сарын 5 – Иброксын нуралт: Шотланд Английн багуудын хөлбөмбөгийн тоглолтын үеэр цэнгэлдэхийн баруун хэсэг нурж 25 хүн амиа алдан, 517 хүн гэмтэж бэртжээ.
  • Дөрөвдүгээр сарын 8 – Сарны хагас хиртэлт тохиов.
  • Дөрөвдүгээр сарын 9 – Лондон хотын Газар доорх цахилгаан галт тэрэгний компани байгуулагдав.
  • Дөрөвдүгээрсарын 13 – Леон Серполле Францын Ница хотод автомашины дээд хурдыг 119 км/ц-ийн хугацаагаар тогтоов.
  • Дөрөвдүгээр сарын 16 – Лос-Анжелес хотод "Цахилгаан театр"-ыг Томас Линкольн Талли байгуулав. Энэ нь хотын анхны кино театр болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 30 – Австралийн түүхэн дэх хамгийн гантай сар тохиов. Дөрөвдүгээр сард тус улсад ердөө 3,7 мм-ийн хур тунадас унажээ.
  • Тавдугаар сарын 1 – Канадын номхон далайн төмөр зам компани улсынхаа баруун болон зүүн хэсгийг төмөр замаар холбов.
  • Тавдугаар сарын 5 – Үндэстнүүдийн холбооны нийтлэг үйлчилгээний хууль батлагдсанаар Австрали улс энэ хуулийг дагаж мөрдөхөөр болов.
  • Тавдугаар сарын 17 – Шинээр мэндэлсэн Альфонсог хугацаанаас нь өмнө хаан ширээнд суулгаж, XII Альфонсо хаан хэмээн нэрийдэв. Энэ цаг мөчөөс хойш түүний засаглалыг тооцох болжээ.
  • Тавдугаар сарын 20 – Куба улс АНУ-аас бүрэн тусгаар тогтнож, Бүгд найрамдах Куба улс болжээ.
  • Тавдугаар сарын 22 – Уайт Стар Лайн компани хамгийн сүүлийн хөлөг онгоц болох Йоник онгоцоо усан замд гаргажээ.
  • Тавдугаар сарын 28 – Чили-Аргентины хооронд үүсээд байсан газар нутгийн маргааныг "Тавдугаар сарын хууль" батлагдсанаар зохицуулав.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 2 – 1902 оны нүүрсний ажил хаялт: Америкийн уурхайн ажилчдын нэгдсэн холбоо улс даяар ажил хаялт зарлах шийдвэр гаргалаа.
  • Зургаадугаар сарын 7 – Хятадын Тьенцин хотноо Итали улс консулын газараа албан ёсоор нээв.
  • Зургаадугаар сарын 8 – АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Хөдөлмөрийн сайд Карролл Д.Урайтаас уурхайчдын ажил хаялтыг зохицуулахыг үүрэг болгож, хэлэлцээрийн ширээнд суухыг даалгав.
  • Зургаадугаар сарын 17 – Их Британийн хөлбөмбөгийн Норвич клуб үүсгэн байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 23 – Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Уимбледоны нээлттэй тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ.
  • Зургаадугаар сарын 26 – Их Британийн хаан VII Эдуард гавьяаны шагналаар 24 иргэнийг шагнав. Эдгээрийн дотор хөгжмийн зохиолч Хюберт Парри багтаж байжээ.
  • Зургаадугаар сарын 30 – Их Британийн колониудын зөвлөгөөн Лондон хотноо нээлтээ хийв. Энэ зөвлөгөөнөөр колони улсуудын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг хөндөн ярилцсан юм.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 – Румынь хэл дээрх анхны хэвлэл болох "Үдшийн од" сэтгүүл Будапешт хотноо хэвлэгдэв.
  • Долоодугаар сарын 2 – Уимбледоны нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Лоуренс Догерти, эмэгтэйчүүдийн ангилалд Муриель Робб ялалт байгуулжээ.
  • Долоодугаар сарын 4 – Номхон далайн цахилгаан галт тэрэгний компани Лос Анжелес, Лонг Бийч хотыг холбосон хот хоорондын сүлжээг нээв.
  • Долоодугаар сарын 5 – Шведийн хаант улсын ерөнхий сайдаар Эрик Густаф Бострөм томилогдож, энэ албыг хоёр дахь удаагаа хашихаар болов.
  • Долоодугаар сарын 10 – АНУ-ын Пеннсилвани мужийн Роллин Милл уурхайд хий алдагдсаны улмаас осол болж 112 уурхайчин амь үрэгдэв.
  • Долоодугаар сарын 11 – Их Британийн ерөнхий сайд Маркес Салисбюри эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа өгөв. Түүний орыг үеэл нь болох Артур Белфор залгасан юм.
  • Долоодугаар сарын 17 – АНУ-ын Нью-Йорк мужийн Баффало хотын нэгэн компани Уиллис Каррьерийн зохион бүтээсэн агааржуулагчийг суурилуулжээ.
  • Долоодугаар сарын 21 – Бразилийн хөлбөмбөгийн алдарт клуб болох Флуминензе клуб Рио де Жанейро хотод байгуулагдав.
  • Долоодугаар сарын 30 – Их Британийн хамгийн том трамбайны нэг болох Уэлсийн Лландудногын трамбайн шугам ашиглалтанд оржээ.
  • Наймдугаар сарын 9 – Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хаан ширээнд VII Эдуардыг залах ёслол болов.
  • Наймдугаар сарын 22 – АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд автомашин хөлөглөсөн анхны ерөнхийлөгчөөр Теодор Рүүзвельт тодров.
  • Наймдугаар сарын 24 – Францын Сейнт Пьер ла Мотье хотод Жанна де Аркын хөшөөг босгов.
  • Наймдугаар сарын 30 – Мартиникийн арлын Пелье галт уул дэлбэрсэний улмаас 1000 хүн амь үрэгдэв.
  • Есдүгээр сарын 19 – Шилох сүмийн сүйрэл: Алабама мужийн Бирмингем хотод орших Шилох Баптист сүмд цугларсан олон шахцалдаж, улмаар 115 хүн амиа алджээ.
  • Аравдугаар сарын 16 – Залуу хувьсгалчдын хүрээлэн Их Британийн Кент мужийн Борстал хотод нээгдэв.
  • Аравдугаар сарын 21 – АНУ-д таван сар үргэлжилсэн уурхайчдын ажил хаялт зогсов.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сар орчим – Зохион бүтээгч Моррис Мичтом тедди баавгайг зохион бүтээжээ.
  • Арваннэгдүгээр сар орчим – Бельгийн хаан II Леопольдод халдсан боловч, аврагдав.
  • Арваннэгдүгээр сарын 15 – Вьетнамын Ханой хотноо Ханойн яармаг худалдаа нээгдэв.
  • Арваннэгдүгээр сарын 30 – Дээрэмчин "Зэрлэг" Банч, Кид Көрри Логан нар гар буугаар дуельдсэн тул хоёуланд нь 20 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноожээ.

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 1 – АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын захирагчаар ардчилсан намын Мередит Д.Снайдер сонгогдов.
  • Арванхоёрдугаар сарын 5 – Алдарт зохиолч Лев Толстойн "Харанхуйн хүч" жүжиг Москвагын театрын тайзнаа тавигджээ. Жүжгийг Константин Станиславскый найруулсан юм.
  • Арванхоёрдугаар сарын 8 – Их Британийн батлан хамгаалах зөвлөлийг ерөнхий сайдын шийдвэрээр байгуулахаар болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 16 – Укбекистаны түүхэнд хамгийн их хөнөөл тарьсан газар хөдлөлт болов. Узбекийн Андижан мужид 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 4880 хүн амиа алдан, 40 байшин нурж, сүйджээ.
  • Арванхоёрдугаар сарын 17 – Хаант Оросын Санкт Петербург хотноо Оросын мэдээллийн хамгийн том агентлаг болох ТАСС буюу Оросын мэдээний агентлаг байгуулагдав.
  • Арванхоёрдугаар сарын 22 – Шинэ Зеландын сонгуульд уугуул үндэстэн Маоричууд санал өгөх эрхтэй болов.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Хоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 12 – Саудын Арабын хаан Сауд (1969 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 15 – Туркын яруу найрагч Назим Хикмет (1963 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 31 – Нобелийн энхтайвны шагналт улстөрч, дипломатч Альва Мирдал (1986 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 4 – Алдарт нисгэгч Чарльз Линдберг (1974 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 8 – Цахарын Дэ Ван Дэмчигдонров (1966 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 10 – Нобелийн шагналт физикч Уольтер Хаусэр Браттейн (1987 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 27 – Нобелийн шагналт Америкийн зохиолч Жон Стайнбэк (1968 онд нас барсан)

Гураваас Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 7 – Германы нэрт жүжигчин Хайнц Рюманн (1994 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 8 – Нобелийн шагналт микробиологич Андре Мишель Лвофф (1994 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 13 – Египетийн нэрт дуучин Мохаммед Абдель Вахаб (1991 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 12 – Нидерландын хаант улсын ерөнхий сайд Лью Бийл (1977 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 30 – Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Теодор Шульц

Таваас Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Тавдугаар сарын 3 – Нобелийн шагналт Францын физикч Альфред Кастлье (1984 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 21 – Украинд төрсөн Зөвлөлтийн кино найруулагч Анатолий Лытвак (1974 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 31 – Английн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Билли Мэйерл (1959 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 2 – Пулитцерийн шагналт шог зураач Жеймс Т.Берримэн (1971 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 16 – Нобелийн шагналт генетикч Барбара МакКлинток (1992 онд нас барсан)

Зургаадугаар сарын 28 – Америкийн хөгжмийн зохиолч Уиллиам Уайлер (1979 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 – Америкийн кино найруулагч Уиллиам Вайлер (1981 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 10 – Нобелийн шагналт Германы химич Курт Адлер (1958 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 2 – Ортодокс сүмийн тэргүүн Пап VI Александрын Кирилл (1971 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 8 – Нобелийн шагналт Английн физикч Пол Дирац (1984 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 10 – Нобелийн шагналт Шведийн химич Арне Тиселиус (1971 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 19 – Америкийн яруу найрагч Огден Неш (1971 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 24 – Америкийн зартай дээрэмчин Карло Гамбино

Есөөс Аравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Есдүгээр сарын 12 – Хускелино Кубичек де Оливьера (1976 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 21 – Испанийн яруу найрагч Луйз Чернуда (1963 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 2 – Австрийн канцелор Леопольд Фигл (1965 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 18 – Америкийн жүжигчин Мириам Хопкинс (1972 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 31 – Бразилийн яруу найрагч Карлос Драммонд де Андраде (1987 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 17 – Нобелийн шагналт Унгарын физикч Южин Вигнер (1995 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 21 – ЗХУ-ын Коммунист намын хоёрдугаар нарийн бичгийн дарга Михайль Суслов (1982 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 20 – Кентийн гүн, хунтайж Жорж (1942 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 23 – Америкийн зохиолч Норман Маклийн (1990 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 11 – Английн крикетч Жонни Бриггс (1862 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 15 – Данийн улстөрч Вигго Хоруп (1841 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 23 – Унгарын ерөнхий сайлд Калман Тисца (1830 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 17 – Испанийн хааны удмын Кадизийн гүн Франчиско де Асис де Борбон (1822 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 21 – Ирландын яруу найрагч Этна Карбери (1866 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 26 – Телефон утасны дотоод бүтцийг зохион бүтээсэн Альмон Строугер (1839 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 10 – Каталоны яруу найрагч Ясинт Вердагер (1845 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 6 – Италийн католик сүмийн гэгээнтэн Мариа Горетти (1890 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 8 – Францын уран бүтээлч Жеймс Тиссо (1836 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 5 – Германы улстөрч, эрдэмтэн Рудольф Вирхов (1821 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 26 – Жинсийг зохион бүтээгч Леви Страусс (1829 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 29 – Францын алдарт зохиолч Эмиль Зола (1840 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 6 – Хятадын цэргийн жанжин Лиу Куней (1830 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 17 – Уэлсийн нийгмийг өөрчлөн байгуулагч Хью Прайс Хьюс (1847 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 2 – Австрийн эзэнт гүрний ерөнхий сайд Райхард Белкрэди (1823 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 3 – Бразилийн 3 дахь ерөнхийлөгч Прудентэ де Морайс (1841 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 14 – АНУ-ын тэргүүн хатагтай Жулиа Грант (1826 онд төрсөн)

Энэ оны Нобелий шагналтнууд

[засварлах | кодоор засварлах]

Энэ удаагийн Нобелийн шагналыг Физикийн салбарт нарны идэвхжилийн асуудлыг тайлбарласан нээлт хийснийхээ төлөө Хендрик Антоон Лоренц, Пиетер Зийман нар хүртсэн бол Химийн салбарт Фишерийн нэрмэлийг нээснийхээ төлөө Херманн Эмиль Фишер хүртжээ. Харин Эрүүл мэндийн салбарт Маларийн халдварыг илрүүлж, эмчилгээний арга боловсруулсаныхаа төлөө Сир Рональд Росс, Уран зохиолын салбарт Герман хэлт улс гүрнүүдэд яруу тансаг хэллэгээр Дэлхийн түүхийг гайхамшигтай туурвиснийхаа төлөө Кристиан Маттиас Теодор Моммсен хүртсэн юм. Нобелийн энхтайвны шагналыг олон улсын энхтайван байдалд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Эли Дюкоммун, Чарльз Алберт Гобат нар хуваан хүртсэн юм. Та бүхэнд Нобелийн шагналтнуудыг хүснэгтээр танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал – Хендрик Антоон Лоренц, Пиетер Зийман
  • Химийн салбарын Нобелийн шагнал – Херманн Эмиль Фишер
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал – Рональд Росс
  • Уранзохиолын салбарын Нобелийн шагнал – Кристиан Маттиас Теодор Моммсен
  • Нобелийн энхтайвны шагнал – Элие Дюкоммун, Чарльз Альберт Гобат


 Commons: 1902 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан