Jump to content

Юань улсын цаасан мөнгө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жыюаний цаасан мөнгөний бар

1260 онд Хубилайг, хаан болсны дараа тус оныхоо 10 сард Шанду хотод цаасан мөнгөний хэлтэс байгуулж, Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) хэмээх цаасан мөнгийг хэвлэн гүйлгээнд гаргснаар Юань улсын цаасан мөнгөний түүх эхэлдэг. Цаасан мөнгийг өмнө нь VIII зууны үед Хятадын Тан улсын Рүйзун хааны үед Фэйцянь мөнгө, Сүн улсын Жэньзун, Рэньзун хаадын үед богино хугацаанд цаасан мөнгө гүйлгээнд оруулаад бүтэлгүйтэж хураагдаж байжээ. Юань улсын түүхэнд одоо мэдэгдэж байгаагаар Хубилай хааны үед Жунтун юаньбао жяочао, Жыюань туншин баочао (至元通行宝钞), Хүлэг хааны үед Жыда иньчао (至大銀鈔), Ухаат хааны үед Жыжөн баочао (至正寶鈔) гэсэн 4 нэр төрлийн цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд оруулсан. Эдгээр урт нэртэй цаасан мөнгийг жунтун чао (中统钞), жыюань чао (至元钞), жяочао (交钞), чао (钞) гэх мэтээр товчхон нэрлэж байсан нь одоо үеийн хятадын түүх судлалд бичигдэн үлджээ. Эдгээрээс Жунтун юаньбао жяочао (1260-1288, 1311-1368), Жыюань туншин баочао (1287-1368) хоёр нь Юань улсыг мөхтөл гүйлгээнд хэрэглэж, Жыда баочао нь (1310-1311), Жыжөн бао чао (1350-?) онд хэсэг хугацаанд гүйлгээнд гаргаж байгаад буцаж татагдсан юм.

Жунтунгийн цаасан мөнгө

[засварлах | кодоор засварлах]
Жунтунгийн цаасан мөнгө- 1 хэлхээ

Жунтун юаньбао жяочао буюу Жунтунгийн цаасан мөнгө нь Хубилай хааны Жунтун хэмээх оны цолоор нэрлэгдсэн цаасан мөнгө. Тус мөнгөн тэмдэгт нь 10, 20, 30, 50, 100, 200, 300, 500 -тын дэвсгэртээс бүрдсэн байв. Мөнгөний нэгжийг хятадаар гуань (贯), монголоор хэлхээ гэж нэрлэдэг. 1260 оны 10 сард 73352 хэлхээг[1] хэвлэн гүйлгээнд оруулав. 1 хэлхээ жунтунгийн цаасан мөнгө 1 лан цэвэр мөнгөтэй тэнцэж, 10 хэлхээ мөнгө 1 лан шижир алттай тэнцэж байв. Хубилай хаан оны цолоо 1264 онд Жыюань болгож сольсон ч, 1287 он хүртэл хэвээр хэрэглэж байгаад, 1287 оноос шинэ оны цолоороо нэрлэсэн Жыюань туншин баочао (至元通行宝钞) хэмээх цаасан мөнгө гүйлгээнд оруулж, 1288 оноос зах зээлээс эргүүлэн татаж, хүчингүй болгов. Харин 1311 онд Хайсан хүлэг хааны зарлигаар Жунтунгийн цаасан мөнгийг дахин хэвлэж эхэлснийг дараагийн хаад хэвээр үргэлжлүүлсэн нь 1368 он дуустал ашиглсан бололтой.

Жунтунгийн цаасан мөнгийг хэвлэсэн он жилүүд[1]
Мөнгөний нэр Он Хэвлэсэн ширхэг Мөнгөний нэр Он Хэвлэсэн ширхэг Мөнгөний нэр Он Хэвлэсэн ширхэг
Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) 1260 73352 Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) 1276 1,419,665 Жунтун Юаньбао Жяочао (中统元宝交钞) 1315 100,000
1261 39139 1277 1,021,645 1316
1262 80000 1278 1,023,400 1317
1263 74000 1279 788,320 1318
1264 89280 1280 1,135,800 1319
1265 116280 1281 1,094,800 1320
1266 77252 1282 969,444 1321 50,000
1267 109488 1283 610,620 1322
1268 29880 1284 620,940 1323
1269 22896 1285 2,043,080 1324 150,000
1270 96768 1286 2,181,600 1325 100,000
1271 47000 1287 83200 1326
1272 86256 1311 150,000 1327
1273 110192 1312 100,000 1328 30500
1274 247440 1313 200,000 1329 40,000
1275 398194 1314 100,000

至元通行宝钞 буюу Жыюаний цаасан мөнгө нь Хубилай хааны зарлигаар 1287 оноос 10, 20, 30, 40, 50, 100, 200, 300, 400, 500 -тын хэлхээ бүхий 10 зэрэглэлтэй мөнгийг 1,001,017 хэлхээг хэвлэн гүйлгээнд гаргажээ. Анх гарахдаа 1 хэлхээ нь 5 жунтунгийн хэлхээ, 2 хэлхээ нь 1 лан цэвэр мөнгө, 20 хэлхээ нь 1 лан шижир алттай[1] тэнцэж байжээ.

Жыюаний цаасан мөнгө хэвлэсэн жилүүд[1]
Мөнгөний нэр Он Хэвлэсэн ширхэг Мөнгөний нэр Он Хэвлэсэн ширхэг Мөнгөний нэр Он Хэвлэсэн ширхэг
Жыюань туншин баочао (至元通行宝钞) 1287 1,001,017 Жыюань туншин баочао (至元通行宝钞) 1303 1,500,000 Жыюань туншин баочао (至元通行宝钞) 1319 1,480,000
1288 921,612 1304 500,000 1320
1289 1,780,093 1305 1321 1,000,000
1290 500,250 1306 1,000,000 1322 80,000
1291 500000 1307 1323 700,000
1292 1308 1324 600,000
1293 260,000 1309 1325 400,000
1294 193,760 1310 1326
1295 310,000 1311 2,150,000 1327
1296 400,000 1312 2,222,336 1328 310,920
1297 1313 2,000,000 1329 1,192,000
1298 299,910 1314
1299 900,075 1315 1,000,000
1300 600,000 1316 400,000
1301 500,000 1317 480,000
1302 2,000,000 1318 400,000

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]
  1. 1.0 1.1 1.2 1.3 Юань улсын судар. 93-р дэвтэр. Амуу хүнс эд барааны тэмдэглэл. Нэгдүгээр бүлэг, Цаасан мөнгөний засаг