Сент Жоржес
Appearance
Сент Жоржес (St. George's) нь Карибын тэнгист орших Гренада улсын нийслэл. Хүн ам нь 7500. (1999 он).
Экспортын гол бараа нь какао, хушга юм. Английн колони байсан учраас 17-18-р зууны үеийн Английн хотуудыг санагдуулам улаан дээвэртэй тоосгон барилгууд олонтой. Байгалийн тогтоц нь усан боомт болоход тохиромжтой тул далайгаар тойрон аялал хийх жуулчид олноор зорчдог.
2004 оны 9 сард гарсан Хуррикан Иваны улмаас томоохон хохирол амссан.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: St. George's, Grenada – Викимедиа зураг, бичлэг, дууны сан