Лихтенштайны төрийн далбаа
Лихтенштайн Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ?? |
Талуудын харьцаа: | 3:5 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1982 оны 6-р сарын 30-нд өнөөгийн хэлбэртэй болсон |
Лихтенштайны Вант Улсын Төрийн далбаа (Герман: Flagge Liechtensteins) нь хоёр тэнцүү хөндлөн судалтай бөгөөд дээд талынх нь гүн хөх өнгөтэй, доод талд нь улаан дэвсгэр өнгөтэй. Гүн хөх өнгийн дэвсгэр судлын зүүн буланд алтан шар өнгийн хааны титэмтэй төстэй вангийн бүрх малгайг дүрсэлжээ.
Өнгө
[засварлах | кодоор засварлах]Систем | Хөх | Улаан | Шар | Хар |
---|---|---|---|---|
RGB | 0-43-127 | 206-17-38 | 255-216-61 | 0-0-0 |
CMYK | #002B7F | #CE1126 | #FFD83D | #000000 |
Түүх
[засварлах | кодоор засварлах]Төрийн далбааны өнгө нь 18-р зууны үеийн Лихтенштайны хааны ордны албатын хувцасны өнгөнөөс гаралтай байх хэмээн таамагладаг аж. Вангийн бүрх малгайг 1937 онд нэмж оруулсан байна. Учир нь 1936 оны XI oлимпын наадамд оролцох вант улсын багийг ахалж явсан спортын тэргүүн Эдуард фон Фалц-Файн[1] бүрх малгайгүй тохиолдолд Лихтенштайны төрийн далбаа нь Хаитийн төрийн далбаатай яг ижилхэн болохыг анзаарч харсан байна.[2] Төрийн далбаан дээрх малгайны дүрсийг 1982 онд бага зэрэг өөрчилсөн байдаг.
Бусад далбаа
[засварлах | кодоор засварлах]Лихтенштайны вангийн ордны далбаа нь хоёр тэнцүү хөндлөн судлаас бүрдэх ба дээд талд нь алтан шар, доод талд нь улаан өнгөтэй байдаг. [3]
-
Вангийн ордны далбаа
-
Лихтенштайны вангийн далбаа
-
Автомашины далбааны хувилбар
-
Засгийн газрын ба Ландтагийн туг
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- 1984 оны тавдугаар сарын 8-ны төрийн далбааны тухай журам (германаар)
- 1984 оны зургаадугаар сарын 30-ны Лихтенштайны Вант Улсын Төрийн сүлд, өнгө, тамга ба бэлгэдлийн тухай хууль (германаар)
- Лихтенштайн Flags of the World (англиар)
- Паул Фогт: Лихтенштайны Вант Улсын түүхэн нэвтэрхий толин дахь Төрийн далбаа.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ The New York Times: A Seat Near Hitler, and Other Olympic Tales From the Baron, 105. хандсан 19. Арваннэгдүгээр сар 2018.
- ↑ FAQ Flags of the World
- ↑ "Gesetz vom 30. Juni 1982 über Wappen, Farben, Siegel und Embleme des Fürstentums Liechtenstein (Wappengesetz)". Liechtensteinisches Landesgesetzblatt 1982 Nr. 58. Liechtensteinische Landesregierung. 18. September 1982. Татаж авсан: 2022-05-31.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help)