Jump to content

Диана гүнж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Диана гүнж
Диана гүнж, Москва, 1995
ТөрсөнДиана Францэс
1961 оны 7 сарын 1
Нас барсан1997 оны 8 сарын 31 (36 насандаа)
Парис , Франц
Оршуулагдсан газарЭльторп, Нортэмптоншир (1997 оны 9 сарын 6)
Шашны бүлэгангликан сүмийн харьяат
Эхнэр (нөхөр)Чарльз, Уэльсийн Ханхүү (1981 онд гэрлэсэн, 1996 онд салсан)
ХүүхэдКембрижийн гүн ханхүү Уильям, Уэльсийн ханхүү Харри
Гарын үсэг

Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6 сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андрев нартай тоглодог байсан гэдэг. Диана гүнж нь 2002 онд БиБиСи компаны явуулсан санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 3 дугаарт жагсаж байжээ.

1961 оны 6 сарын 1 өдөр Сандрингем, Норфолк Жон Спенсерийн охин болж мэндэлжээ.Диана нь 2 эгч 1 эрэгтэй дүүтэй

Бага боловсролыг гэрийн багшаар заалгаж эзэмшжээ. Түүний багш Гертруда Аллен нь Дианагийн эх болохФрэнсис Шанд Кайддд бас багшилж байжээ. Дианагийн эцэг эх салсан нь түүнд маш хүнд цохилт болж хичээл сурлагадаа амжилт гаргахаа больж улмаар сургуулиа төгсөж чадаагүй байна. Харин түүний дуртай ганц зүйл бол бүжгийн хичээл байлаа. Ирээдүйн гүнж маант Эцэг , ах болон эгчтэйгээ хамт амьдрахаар болжээ. Удалгүй тэдний гэрт хойт эх ирсэн байна. Хойт эх нь хүүхдүүддээ тийм ч таатай ханддаггүй байлаа.

Улмаар Диана эцгийнхээ гэрийг орхихоор болж Лондонд очив. Тэрээр хүүхдэд ухаангүй хайртай хүн байжээ. Хүүхдийн цэцэрлэгт ажил хийж найзынхаа хамт байр хөлсөн амьдарч байжээ.

12 настай байхдаа Уэст-Хилл, Севеноуксд охидуудад зариулсан сургуульд оржээ.

1975 онд түүний өвөг нас барснаар эцэг нь Спенсерийн 8 дах гүн болж Диана "Хатагтай" гэх хэргэмтэй болжээ. 1977 онд Диана гүнж Швейцарит суралцахаар яавахынхаа өмнө Ханхүү Чарльзыг Олторплуу анд явахад нь анх уулзжээ.

Швейцарит очиж суралцаад удалгүй гэрээ санаж хугацаанаасаа өмнө Англируу буцав. 3 найзтайгаа хамтран Лондоны төвд байр хөлслөн сууж "Залуу Англи" хэмээх хүүхдийн цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байжээ.

Гэр бүлийн байдал

[засварлах | кодоор засварлах]

Диана Францэс болон Уэльсийн Ханхүү Чарльз нарын хурим 1981 оны 6 сарын 29-ний өдөр болжээ.1982 оны зургаан сарын 21-нд Диана Чарльз хоёрын анхны хүү мэндэллэж, Ханхүү Уильям Артур филлип Лүиз гэж нэрлэсэн. Хоёр жилийн дараа 1984 оны есөн сарын 15 өдөр хоёрдох хүүхэд нь гарч түүнийг ханхүү Хенри Чарльз Алберт Дэвид гэж нэрлэсэн бөгөөд ханхүү Харри гэсэн нэрээр нь хүмүүс илүү мэддэг. Тэд бол эцгнийнхээ дараагаар хаан ширээг залгамжлагчид юм.1990-ээд оны эхээр Чарльз болон Диана нарын харилцаа муудаж эхэлжээ. Гол шалтгаан нь Чарльзийн Камиллой Паркер Боулз гэх бүсгүйтэй тогтоосон харилцаанаас болжээ. Уг бүсгүй нь Дианаг осолд орж нас барсны дараагаар Чарльзийн 2 дахь эхнэр болсон юм.

Жеймсом Хьюиттом гэх морин спортын зааварлагчтай Диана нэлээд харилцаатай болжээ. Тэрээр хэлэхдээ Камиллой болон Чарльз нарыг холбоотой болохоос бараг жилийн өмнө харилцаа тогтоосон гэж нэгэн ярилцлагад салсныхаа дараа хэлсэн байдаг. 1992 онд гэрлэлт цуцлагдаж 1996 онд II Элизабетийн санаачлагаар нэг мөсөн салах шийдвэрт хүржээ.

Нийгэмд гүйцэтгэсэн үүрэг

[засварлах | кодоор засварлах]
1985 оны 11 сарын 9 өдөр болсон цагаан ордны хүлээн авалт Жоном Траволтой болон гүнж Диана нар бүжиглэж байгаа нь

Газар булдаг тэсрэх бодис үйлдвэрлэлийн эсрэг эрчимтэй тэмцэгч нэгэн байсан. Диана өөрийгөө өөрийн хүүхдүүд болон буяны үйлсэд зориулж олон буяны сангийн хүчтэй дэмжигч байсан төдийгүй гэр оронгүй, ХДХВ болон ДОХ - оор өвчилсөн амьдарлаа арай гэж зогоодог хүмүүс, хүүхдүүдэд маш их туслаж ажилладаг байсан.

Дэлхий дээрх өөрийнхөө үеийн эмэгтэйчүүд дотроос хамгийн алдартай нь болж чадсан бөгөөд тэрээр хатан хааны гэр бүлийн гишүүд дотор их нэр хүндтэй болж улмаар түүнийг "Хатан хааны зүрх" гэж нэрлэх болжээ.

Москва дахь айлчлал

[засварлах | кодоор засварлах]
Александр Яковлев гүнж Дианад олон улсын « Леонардо » шагналыг гардуулж байна.

1995 оны 6 сарын 15 болон 16 өдрүүдэд Диана гүнж богино хугацааны айлчлалыг Москвад хийжээ. Айлчлалын тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тавигдаж эхэлсэн байлаа. Тэрээр Айлчлалын үеээр Тушинскын хүүхдийн эмнэлэгт зочилсон өмнө нь тухайн эмнэлэгт тоног төхөөрөмж бэлэглэж байжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 751 дүгээр сургуульд очсон нь 2 дахь удаагаа бөгөөд «Уэйверли Хаус» нэртэй тусламжийн салбар сургууль нээж өгчээ. Эмнэлэг 40 мин сургууль 2 цаг орчим тус тус саатжээ. 1995 оны 6 сарын 16 өдөр Москва дахь элчин сайдын яаман дээр Диана гүнжид олон улсын « Леонардо » шагналыг гардуулах үйл ажиллагаа боллоо. Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний ойролцоох гүнжийн дурсгалд зориулсан түүдэг галны хөшөө.

Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний ойролцоох гүнжийн дурсгалд зориулсан түүдэг галны хөшөө

1997 оны 8 сарын 31 өдөр Доди аль-Файедом түүний жолооч Анри Полем нарын хамт автомашины осолд орж Диана амь үрэгдлээ. Доди аль-Файедом болон түүний жолооч газар дээрээ нас барсан бол Диана осол болсон газраас Сальпетриер эмнэлэгт хүргэгдэж 2 цагийн дараа нас баржээ. Осол болсон газар нь Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний урд талын хонгилын зам байв. Ослын шалтгаан тодорхой бус боловч олон таамаг байдаг. Жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папарацигаас зугтаж хэт хурдтай явж байсан гэх зэрэг. Мерседес машинаас амьд гарж чадсан цорын ганц зорчигч бол бие хамгаалагч Тревор Рис Жонс (нүүрийг нь мэс засал хийж сэргээсэн ) бөгөөд тухайн үед болсон ослын талаар огт санахгүй байгаа билээ. 2007 оны арванхоёрдугаар сарын 14 өдөр мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тавьсан илтгэлд:

Британы мөрдөгчдийн дүгнэлтээр осол болох үед жолоочын цуснаас их хэмжээний спирт илэрсэн бөгөөд тэр нь Францын хуулиар тогтоосон хэмжээнээс 3 дахин өндөр байсан. Түүнээс гадна машины хурдыг тохируулахгүй хэт хурдан явж байсан гэж дүгнэжээ. Мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тэмдэлэснээр Диана болон бусад зорчигч нар амь үрэгдэх болсон гол шалтгаан бол хамгаалах суудлын бүс зүүгээгүйгээс болсон гэж тэмдэглэжээ. Гүнжийн оршуулгын үйл ажилллагаа Лондон

Гүнжийн оршуулга

[засварлах | кодоор засварлах]

Нортхемптоншире 9 сарын 6 өдөр Спенсер Элторп гэр бүлийн оршуулгын газар оршуулсан

Армений шуудангийн марк "Хүн сэтгэлийн хатан хаан " Диана гүнжид зориулав

Дэлхийн олон хэл дээр Дианагийн тухай номнууд бичигдсэн. Түүний найз нөхөд болон хамтран ажиллагчдын хэлсэн үг дурсамжууд мөн баримтат кинонууд байдаг. Элтон Жон Дианад зориулж «Candle in the Wind 1997», дуу хийсэн, харин Лада Мартин болон Тимоти Райли нарын гүнжид зориулж зохиосон Tinkering For Toiletries дуу нь 1973-2008 оны шилдэг дуунуудын нэг болж 2007 онд хөгжмийн түүхэн дэх хамгийн их борлогдсон сингл болж Гиннесийн номонд оржээ.

Ослын 10 жилд зориулж “ Диана гүнжийн Парис дахь суулийн өдөр ” нэртэй кино гаргажээ энэ нь хатагтай Диана гийн амьдралынх нь сүүлийн мөчүүдийг харуулсан байдаг.

2007 онд Дианаг нас барсны 10 жилийн дараа тэрээр 46 нас хүрэх байсан бөгөөд түүний гэгээн дурсгалд зүриулж хоёр Хан хүүгийн зохион байгуулсан “ Дианагийн тоглолт ” нэртэй том арга хэмжээ хийсэн бөгөөд тоглолтонд кино болон хөгжмийн томоохон одууд оролцжээ. Тоглолтыг Лондоны Уэмбл цэнгэлдэх хүрээлэнд хийж нээлтийг Диана гүнжийн хамгийн дуртай хамтлаг болох Duran Duran нээжээ.

2006 онд “Хатан хаан” нэртэй кино хийсэн нь Дианагийн ослын дараах хатан хааны гэр бүлийн амьдралыг харуулсан байдаг.

Гүнж 1. 1 Диана гүнж
Эцэг :
Эдвард Джон Спенсер, 8 дахь гүн
4. Өвөг :
Альберт Эдвард Джон Спенсер, 7 дахь гүн
8. Элэнц өвөг :
Чарльз Роберт Спенсер, 6 дахь гүн
9. Элэнц эмэг :
Маргарет Беринг
5. Бабушка:
Синтия Элеонор Беатриса Гамильтон
10. Эмэгтэй талын элэнц өвөг :
Джеймс Альберт Эдвард Гамильтон (1869—1953)
11. Эмэгтэй талын элэнц эмэг:
Розалинда Сесилия Каролин Бинэм
3. Эх :
Франциска Кидд
6. Эхийн талын өвөг:
Эдмунд Морис Бёрк Рош
12. Эмэгтэй талын элэнц өвөг:
Джеймс Бутбай Бёрк Рош,
13. Эмэгтэй талын элэнц эмэг:
Франциска Эллен Ворк
7. Бабушка по женской линии:
Руф Гилл
14. Эмэгтэй талын элэнц өвөг:
Уильям Смит Гилл
15. Эмэгтэй талын элэнц эмэг:
Руф Литтледжон

Ишлэл авсан ном

[засварлах | кодоор засварлах]
  • Загвар:Ном
  • Н. Я. Надеждин. Принцесса Диана: «Сказка о Золушке»: Биографические рассказы. М.: Майор, Осипенко, 2011. 192 с., Серия «Неформальные биографии», 2000 экз., ISBN 978-5-98551-199-4


 Commons: Diana, Princess of Wales – Викимедиа дуу дүрсний сан