Jump to content

Бүжиглэдэг байшин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүжиглэдэг байшин
Барилгын харагдах байдал

Барилгын харагдах байдал

Ерөнхий мэдээлэл
Байршил Праг
Архитектор Владо Милунич, Франк Гери
Барилгын маяг Деконструктивизм
Барьсан огноо 1994–1996
Суурь талбай 2.965 м²
Солбицол 50° 4′ 31.7″ У, 14° 24′ 51.3″ ЗКоординат: 50° 4′ 31.7″ У, 14° 24′ 51.3″ З

Прагийн дундуур намуухнаар мяралзан урсах Влтава голын баруун эрэгт 2 хос бүжиглэнэ. Энэ хоёр бол бүжгийн гайхамшигт хос Фред, Гингэр (Гингер Рогерс and Фред Астер) юм. Гоёмсог гэгч үсээ самнасан, дэгжин гэж жигтэйхэн костьюмтай цэх зогсох залуугийн гар буржгар шаргал үстэй бүсгүйн бэлхүүсээр тэврэхэд бүжгийн аястай зэрэгцэн түүний даашинз салхинд дэрвэн эргэлдэнэ. Босоо цилиндр хэлбэртэй нь залуу нь бөгөөд түүний үсийг орой дээр байх цагираган хэлхээсээр дүрсэлжээ. Бүжгийн партнер болох бүсгүйн даашинз болон хөлийг архитектурын гайхалтай шийдлээр илэрхийлжээ.

Владо Милунич болон Франк Гери хэмээх архитектурчдын хамтын санаан дээр тулгуурласан уг барилга 1996 онд ашиглалтанд орсон. Орой дээр нь тансаг Франц ресторан байдаг ба байгууллага компаний ажлын байр мөн байрлана.

 Commons: Бүжиглэдэг байшин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан