2004 оны Зуны Олимп
Олимпын 28-р наадам Games of the XXVIII Olympiad Αγώνες της 28ης Ολυμπιάδας | |
Зохиогдсон хот | Грек, Афин |
---|---|
Оролцсон улс | 202 |
Оролцогчдын тоо | 11,099 |
Зохиогдсон спортын тэмцээнүүд |
28 төрөл 301 багц медаль |
Нээлтийн ёслол | 2004 оны 8 сарын 13 |
Хаалтын ёслол | 2004 оны 8 сарын 29 |
Наадмыг нээгч | Константинос Стефанопулис |
Тамирчдын тангараг | Зой Димосчаки |
Шүүгчдийн тангараг | Лазарос Вореадис |
Бамбар асаагч | Николаос Какламанакис |
Төв цэнгэлдэх хүрээлэн |
Олимпын цэнгэлдэх хүрээлэн |
Афины олимп (Games of the XXVIII Olympiad、Athens 2004 Olympic Games、ΑΘΗΝΑ 2004) нь 2004 оны 8-р сарын 13-наас 29-нд Грекийн нийслэл Афин хотноо зохиогдсон 28 дахь удаагийн зуны олимпын наадам. 21-р зуунд зохиогдсон анхны зуны олимп. Олимпын наадам 1896 оны анхны наадмаас хойш 108 жилийн дараа эх нутагтаа ирсэн нь энэ юм.
Зохион байгуулах хотыг шийдсэн нь
1997 оны 9 сарын 5-нд болсон ОУОХ-ны ерөнхий ассемблейгээр зохиогдох хотыг шийдсэн. Афин хот орчин үеийн олимп зохиогдож эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 1996 оны наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн боловч Атланта хотод ялагдсан.
2004 оны зуны олимпыг зохион байгуулах хотыг тодруулах санал хураалт | ||||||
---|---|---|---|---|---|---|
Хот | Улс | 1 | 2 | 3 | 4 | 5 |
Афин | Грек | 32 | - | 38 | 52 | 66 |
Ром | Итали | 23 | - | 28 | 35 | 41 |
Кэйптаун | Өмнөд Африк | 16 | 62 | 22 | 20 | - |
Стокхольм | Швед | 20 | - | 19 | - | - |
Буэнос-Айрес | Аргентин | 16 | 44 | - | - | - |
Бэлгэдэл
Эртний Грекийн домгийн бурхдаас сэдэвлэсэн.
Наадмын тухай
Нээлтийн ёслол
Ердийн олимпод нээлтийн ёслолд тамирчдын жагсаалыг Грекийн баг тэргүүлэн орж ирээд, бусад орны тамирчид тухайн зохион байгуулагч орны цагаан толгойн дарааллаар орж ирэн, хамгийн сүүлд зохион байгуулагч улсын баг тамирчид орж ирдэг. Харин энэ олимп нь Грект болсон учраас эхлээд Грекийн зөвхөн далбааг нь цэнгэлдэхэд оруулж, улсуудыг грек хэлний цагаан толгойн дарааллаар (α、β、γ-р эхлэн χ、ψ、ω-р дуусна) оруулж ирэн, хамгийн сүүлд Грекийн баг тамирчид жагссан юм.
Уралдаан тэмцээний тойм
- Испаний Гервасио Деферр спортын гимнастикын эрэгтэйчүүдийн харайлтын төрөлд Сиднейд авсан алтаа ихэрлүүлэв.
- Мароккогийн алдарт хөнгөн атлетикч Хишам эль-Герруж 1500м-т 3 дахь удаагийнхаа оролдлогоор хүсэн хүлээсэн алтан медалиа энгэртээ зүүсэн.
- Тайванийн тэквондоч Чэнь Ши Син эмэгтэйчүүдийн 49кг-д эх орныхоо олимпын наадмын түүхэн дэх анхны алтан медалийг хүртжээ.
- Хятадын Лю Шанг хөнгөн атлетикын халхалттай 110м-ийн гүйлтийн төрөлд 12.91 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг давтан, гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн анхны Азийн тамирчин болж түүхэнд нэрээ үлдээлээ.
- Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлд Аргентины баг анх удаа түрүүлэв. Энэ нь тус улсад нийт спортын төрлүүдийг оролцуулаад 52 жил ирээгүй алтан медаль байлаа. Мөнгөн медаль хүртсэн Парагвайн баг ч түүхэндээ анх удаа зуны олимпоос медаль хүртжээ. Хүрэл медалийг 1968 оноос хойш медальд хүрч чадаагүй байсан Италийн баг хүртэв.
- Эмэгтэй воллейболд Хятадын баг Лос-Анжелесын олимпоос хойш 20 жил аваргалж чадаагүй байсан түүхээ эцэс болгов.
- Эмэгтэй гандболын төрөлд Данийн баг 3 олимп дараалан түрүүллээ.
- Эрэгтэй сагсан бөмбөгт АНУ-ын "Мөрөөдлийн баг" анх удаа алтан медалиас мултрав. Америкийн багийг ялсан Аргентинчууд тэр эрчээрээ түрүүлжээ.
- Эрэгтэй марафонд Бразилын гүйгч Вандерлей де Лима уралдааны тэргүүлэн гүйж, 35км зам туулаад байх үедээ гүйлтийн замд нэвтрэн орсон эрэгтэйд түлхүүлэн уралдааны замаас гарч, 10 секунд алдан, ритмээ алдсан хэдий ч 3-р байранд шалгарсан. ОУОХ-ноос түүний тамирчны эр зоригийг үнэлж Пьер де Кубертены нэрийг сийлсэн тусгай медаль олгожээ.
- Монголын тамирчин Цагаанбаатар жудо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Сиднейн олимпод тасарсан медалийн буухиаг залгасан билээ.
Зохиогдсон тэмцээн уралдаанууд
Медальтнуудын нэрсийг тус тусын тэмцээн уралдааны медальтнуудын жагсаалтаас харна уу. Загвар:Афины олимп (2004 он)
Медаль хүртсэн улсууд
Афины олимпоос медаль хүртсэн улс орнууд | ||||||
---|---|---|---|---|---|---|
Байр | Улс | алт | мөнгө | хүрэл | нийт | |
1 | Америкийн Нэгдсэн Улс | 35 | 39 | 29 | 103 | |
2 | Хятад | 32 | 17 | 14 | 63 | |
3 | Орос | 27 | 27 | 38 | 92 | |
4 | Австрали | 17 | 16 | 16 | 49 | |
5 | Япон | 16 | 9 | 12 | 37 | |
6 | Герман | 14 | 16 | 18 | 47 | |
7 | Франц | 11 | 9 | 13 | 31 | |
8 | Итали | 10 | 11 | 11 | 32 | |
9 | Өмнөд Солонгос | 9 | 12 | 9 | 30 | |
10 | Нэгдсэн Хаант Улс | 9 | 9 | 12 | 30 | |
15 | Грек | 6 | 6 | 4 | 16 | |
71 | Монгол | 0 | 0 | 1 | 1 | |
Бүрэн жагсаалтыг эндээс үзнэ үү. |
- Нийт медаль авсан улсын тоо : 75
- Сэргээшийн шинжилгээнд унасан тамирчин : 24 (Медаль хүртэгсдээс алт 3, мөнгө 1, хүрэл 3, нийт 7 хүн)
Тоо баримт
- Зохион байгуулах зардал : 70 тэрбум гаруй евро (Урьдчилсан төсөв нь 46 тэрбум евро байв)
- Тэмцээн уралдааныг дамжуулах эрх : Япон (1 тэрбум 550 сая доллар), АНУ-ын NBC телевиз (7 тэрбум 930 сая доллар)
- Борлогдсон билетийн тоо : 3 сая 600 мянга (Нийт билетийн тоо 5 сая 300 мянга)
Монгол улс 2004 оны Афины олимпод
Монгол улс зуны олимпод 10 дахь удаагаа оролцож, 1 хүрэл медалийг жүдогийн төрлөөр хүртсэн.
Монголд дамжуулсан нь
2004 оны олимпын наадмыг Монголд анх удаа ТV5 телевиз шууд дамжуулан үзүүлж, монголчуудын талархлыг хүлээсэн юм. Гэвч анхны удаа байсан учраас тайлбарлагчид, инженер техникийн ажилтнуудын туршлага дутаж буй нь ажиглагдаж байлаа. Жүдогийн 60 кг-ын жинд Монголын бөх Цагаанбаатар хүрэл медалийн төлөө барилдсан барилдааныг шууд нэвтрүүлэлгүй, хүрэл медалийн төлөөх нөгөө барилдааныг нь гаргах зэрэг алдаанууд гарч байв.
Цаашид шийдэх ёстой асуудлууд
- Сүүлийн үед орчин үеийн олимп нь 300 гаруй төрлийн тэмцээн уралдаан 17-хон хоногт, ганц хотод зохиогдож буй учир зам тээвэр, барилга байгууламж зэрэг асуудлууд зохион байгуулагч хотод маш том асуудал болж буй. Афины олимпын хувьд хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж, барилга байгууламжууд ашиглалтад орох хугацаа нь сунгагдаж, олимпоос өмнө амжихгүй нь хэмээн сэтгэл түгшээж, тэр ч бүү хэл олимпыг өөр хотод зохион явуулах эсэх тухай асуудал ч гарч байв. Ийнхүү олимпыг зохион байгуулах чадвар бүхий хотыг сонгоно гэвэл хөгжингүй орнуудын том хотуудад л зохиогдох болох бөгөөд энэ нь олимпыг бүх нийтийн үйлс болгоход саад тотгор учруулж буй билээ. Цаашид олимп болж байгаагүй Африк, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази, Баруун Ази зэрэг бүс нутгуудад олимпыг зохиож, тив тивээр ээлжлэн зохион явуулахын тулд зуны олимпоос спортын зарим төрлийг хасах, өвлийн олимпод шилжүүлэх, Намрын олимпыг зохион байгуулах зэрэг саналууд гарч буй болно.
Мөн үзэх
- Олон Улсын Олимпын Хороо
- Зуны олимп
- Афины параолимп
- Афины олимпод оролцсон Монголын тамирчид
- [[Афины олимпын бамбарын буухи